• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 19:33:01

    2014 оны АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурал 10-нд Бээжинд өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд олон улсын 12 байгууллага нэгж, 38 эдийн засгийн цогцын 1500 гаруй төлөөлөгч оролцож, Ази номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулж, нээлттэй хэлбэрийн Ази Номхон далайн эдийн засгийн шинэ байдлыг бий болгох талаар төлөөлөгчид нийтлэг ойлголтод хүрсэн байна. Дараачийн ээлжийн АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурлыг Филиппин улс зохион явуулахаар шийджээ.

    2014 оны АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурал 11-р сарын 8-10-ны өдрүүдэд Бээжинд болж, хуралд оролцсон төлөөлөгчид "бүс нутгийн эдийн засгийн интеграцыг ахиулах", "эдийн засгийн инновацийн хөгжил, өөрчлөлт болон нэмэгдлийг ахиулах" тэрчлэн "дэд бүтцийн байгуулалт болон дэд бүтцийн түншлэлийн харилцааны байгуулалтыг эрчимжүүлэх" сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

    АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хурал бол АПЕК-ийн удирдагч нарын албан бус хурлын   үйлдвэр худалдааны салбарын чухал арга хэмжээ байлаа. Одоогоор Ази Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал тавцан, тэрчлэн бүс нутгийн дээд зэрэглэлийн, үр нөлөө ихтэй олон улсын үйлдвэр худалдааны хурал боллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе