• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Обамагийн яриа үйлдвэр худалдааны салбарынхны сайшаалыг хүлээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 21:17:20

    "Энх тайван, цэцэглэн хөгжсөн, тогтвортой Хятад улс байхыг Америк сайшааж байна" гэж Америкийн Ерөнхийлөгч Б. Обамагийн 10-ны үдээс хойно 2014 оны АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хуралд тавьсан илтгэлдээ   хэлсэн үгийг   үйлдвэр худалдааны салбарынхан  халуун алга ташилтаар угтлаа.
 
    Мөн өдрийн ярианд, Хятад Америкийн харилцаанд Обама илүү анхаарал хандуулжээ. Тэрээр хэлэхдээ, би Ши Жиньпин даргыг хоёр удаа хүлээн авч уулзаж байна. Дээр удаа Калифорни мужид уулзах үеэрээ , өгөн уудам Нмхон далай нь Хятад Америк хоёр том гүрнийг багтаах орон зай бий гэж хэлснийг би хүлээн зөвшөөрч байна гэжээ.
 
    Хятад Америк хоорондын худалдаанд өрсөлдөөн ихтэй хэдий ч хоёр талаараа өрсөлдөөн сорилт болон нөхцөл боломж тулгарах үе хамтран ажиллах шаардлагатай. Бид бол дэлхий дээрх хамгийн том хоёр эдийн засгийн цогц бөгөөд хүлэмжийн хий ялгаруулагч хамгийн том хоёр орон болохоор, хамтын үүрэг хариуцлагатай юм. Хэрэв Хятад болон Америк хамтран ажиллавал дэлхийд үр өгөөжөө хүртээж чадна гэж Обама онцолжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе