
10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд АПЕК-ийн удирдагч нарын хамт бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийн яриа уулзалтад оролцжээ. Ши Жиньпин онцлохдоо, Хятадын хөгжлийн хэтийн төлөв сайн сайхан байна. Хятад улс бол бүс нутгийн хамтын ажиллагаанд үр өгөөж хүртээгч, мөн бүс нутгийн хамтын ажиллагааны идэвхтэй санаачлагч болон ахиулагч юм. Бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хөнгөлөлттэй байхыг урагшлуулж, бүс нутгийн интеграцчлалыг түргэтгэн, Ази номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Үйлдвэр худалдааны салбар бол Ази номхон далайн эдийн засгийн гол хүчин юм, АПЕК-ийн цаашдын хөгжилд нааштай хувь нэмэр үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна гэж Ши Жиньпин хэлсэн байна.