• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Каирын олон улсын 36-р кино наадам нээлтээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 16:30:32

Каирын 36-р кино наадмын шүүгчид нээлтийн ёслол дээр

       Каирын олон улсын 36-р кино наадам тухайн орон нутгийн цагаар 9-ны үдэш Каирын Ситадель цогцолборт эхэллээ.

       Тус кино наадам нь шилдэг кино шалгаруулах болон кино үзүүлэх гэсэн хоёр хөтөлбөрөөр явагдана. Хятадын найруулагч Лю Юйгийн найруулсан "Цы янь дэ ян гуан " буюу "Нүд гялбам наран" зэрэг киног багтаасан 15 кино шилдгийн шилдэгт өрсөлдөх болно. Хятадын нэрт кино найруулагч Ван Шяошуай энэхүү кино наадмын шүүгчээр уригдан ажиллаж буй бөгөөд түүний найруулсан "Чуан Рү Жэ" буюу "Халдагч" нэртэй кино нь кино үзүүлэх хөтөлбөрт багтжээ.

Каирын 36-р кино наадмын шүүгчээр уригдсан Хятадын нэрт кино найруулагч Ван Шяошуай

       Каирын олон улсын 36-р кино наадмыг өмнө нь 2013 онд зохиохоор товлож байсан боловч Египетэд үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас хойшлогдож энэ оны 11-р сарын 9-18-ны өдрүүдэд зохиогдож буй нь энэ юм. \Хуар\

Каирын 36-р кино наадмын нээлтийн ёслол

Ван Шяошуай "Халдагч" кинонд хамтран ажилласан уран бүтээлчдийн хамт

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе