• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Буриадын онгод" Бээжингийн Дэлхийн урлагийн музейд "буулаа"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 22:38:54

        ОХУ-ын Буриадын алдарт зураач, уран барималч Даши Намдаковын "Буриадын онгод" уран бүтээлийн үзэсгэлэн 11-р сарын 10-нд Бээжингийн Дэлхийн урлагийн музейд нээлтээ хийлээ. Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан дэлгэж буй "Буриадын онгод" үзэсгэлэн бол Даши Намдаковын 2006 онд Бээжин хотын үзэгчдэд толилуулсан "Нүүдэлчин" хэмээх үзэсгэлэнгийн дараах хоёр дахь үзэсгэлэн болж байна.

        "Буриадын онгод" үзэсгэлэнгийн үеэр Даши Намдаковын бурхны шашин, буриад зоны баатарлаг туульс, бөө мөргөлөөс сэдэвлэн урласан 68 бүтээлийг ирэх оны 1-р сарын 4-н хүртэл дэлгэн үзүүлэх юм. Тэрээр үзэсгэлэнгийн талаар, "Бээжинд гаргаж буй хоёр дахь үзэсгэлэн тул бүтээлүүдээ сонгохдоо нэлээд их анхаарч, аль болохоор өөрийгөө дахин давтахгүй, шинэ уран бүтээл толилуулъя гэж хичээсэн юм" гэлээ.

        Даши Намдаков бол ОХУ-ын Зураачдын нэгдсэн холбооны гишүүн. ОХУ төдийгүй дэлхийд алдаршиж буй залуу уран бүтээлч юм. Түүний урласан Чингис хааны хүрэл хөшөө өдгөө Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэж, В.Путин, Ю.Лужков, Р.Абрамович, Г.Шрёдер, У.Турман зэрэг дэлхийн алдартнууд түүний бүтээлээр цуглуулгаа баяжуулж байна. Уран бүтээлч маань Бээжингээс гадна Өвөр монголын олон аймаг хотод үзэсгэлэнгээ гаргана гэж ярьсан юм. \Мэдээлсэн: Пүрэвжав\


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе