|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Бээжинд болж буй АПЕК-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор ирсэн Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, ойр хөршүүд болсны хувьд Хятад Япон хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэлтэй нийцэх юм. Японтой харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын засгийн газар чухалчилсаар ирсэн бөгөөд Хятад Японы улс төрийн 4 баримт бичгийн үндсэн дээр түүхээр толь болгон ирээдүйд хандах зориг санаагаар Хятад Японы харилцааг урагшлуулан хөгжүүлэхэийг зорьж байна гэлээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, түүхийн асуудал нь Хятадын нэг тэрбум 300 сая хүн ардын сэтгэлтэй холбоотой төдийгүй тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд шууд холбогдох юм. Японы тал Хятад Японы улс төрийн бичиг баримт болон "Мурияамагийн яриа" зэрэг өмнөх засгийн газруудынхаа амлалтыг мөрдвөл сая Азийн хөрш орнуудтай ирээдүйд чиглэсэн найрсаг харилцааг хөгжүүлж чадна гэв.
Шинзо Абэ хэлэхдээ, Хятадын энх тайван хөгжил нь Япон тэрчлэн дэлхий нийтэд чухал боломж юм. Хоёр талын тохиролцсон 4 зарчмаар холбогдох асуудлыг зохистой шийдвэрлэн, түүнийг хөгжлийн шинэ гараа болгож, Япон Хятадын стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд Японы тал бэлэн байна. Япон цаашид энх тайван хөгжлийн замаар замнах болно. Японы одоогийн засгийн газар өмнөх засгийн газруудынхаа түүхийн асуудлаарх байр суурийг чанд баримтлах болно гэлээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |