|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 9-ний өдөр 2014 оны АПЕК-ын Үйлдвэр худалдааны салбарын лидерүүдийн хуралд тавьсан илтгэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсааар байна. "Ази Номхон далайн орнуудын мөрөөдөл"-ийг биелүүлэх нь Хятад улс Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцоог байгуулахаар зорьж байгааг харуулж байна гэж гадаадын зарим хэвлэлд мэдээлжээ.
Сингапурын Лян Хэ Заобао сонин "Ши Жиньпин Ази Номхон далайн мөрөөдлийг анх удаа дэвшүүлэв" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэхдээ, "Хятадын мөрөөдөл"-ийг дэвшүүлсэн дарга Ши Жиньпин 9-нд Ази Номхон далайн мөрөөдөл гэгчийг мөн анх удаа дэвшүүллээ, энэ нь Хятад улс багтаамжтай нээлттэй бөгөөд хамтран ажиллаж харилцан хожих зарчимд үндэслэсэн Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн шинэ тогтолцоог байгуулахаар зорьж байгааг харуулж байна гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин илтгэлдээ, ирэх 5 жилд Хятадын импортын бараа бүтээгдэхүүнийг 10 триллион ам долларт хүргэж, гадаадад аялагчдыг 500 саяд хүргэнэ гэж тэмдэглэсэн юм. Их Британийн Файнэншл таймс сонинд, энэ нь Хятадын дэлхийн эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг онцолж байна гэж тэмдэглэв.
Ройтерс Агентлаг "Ши Жиньпин: Хятадын эдийн засаг тогтвортой эрүүл хөгжиж буй нь янз бүрийн сорилтыг даван туулах итгэл хүч өгч байна" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж түүний ярианаас иш татаж, Хятад улс шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэлийг идэвхтэй ахиулж байгаа нь хөгжлийн үеийн төрөл бүрийн саад бэрхшээлийг даван туулахад ашигтай юм. Хятадын эдийн засаг цаашид дотоодын хэрэглээндээ тулгуурлах бөгөөд экспортод хэт түшиглэхээс үүсэх гадаад эрсдэлээс зайлсхийх болно гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |