|
|
||
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 9-ний өдөр Бээжинд АПЕК-ийн сайд нарын хэмжээний бага хуралд оролцож байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзлаа.
Ван И хэлэхдээ, Ерөнхийлөгч Владимир Путин АПЕК-ийн удирдагчдын 22 дахь удаагийн албан бус уулзалтад оролцохоор Хятад улсад тавтай морилохыг Ши Жиньпин дарга урьсан бөгөөд түүнтэй чухал яриа уулзалт хийж, Хятад, Оросын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ хүч сэлбэх болно гэжээ.
Сергей Лавров хэлэхдээ, Хятад улс АПЕК-ийн хурлыг амжилттай зохион байгуулахыг Оросын тал дэмжиж байгаа бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, НҮБ, ШХАБ, АПЕК-ийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Уулзалтын үеэр, хоёр орны гадаад хэргийн сайд нар бас Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлаар санал солилцжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |