• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян МУ-ын ерөнхийлөгч болон Канадын ерөнхий сайд нартай тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-10 10:21:18

       БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 9-ний өдөр Ардын их хурлын ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Канадын Ерөнхий сайд Стивен Харпер нартай тус тус уулзжээ.

       Цахиагийн Элбэгдоржтой уулзах үеэрээ Жан Дэжян хэлэхдээ, Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосон 65 жилийн туршид хоёр талын харилцаа урт удаан хөгжлийн замыг туулсан. Энэ оны 8-р сард, Ши Жиньпин дарга МУ-д төрийн айлчлал хийж, Хятад-Монголын харилцааг стратегийн тал бүрийн түншийн харилцаа болгон шат өгсүүлэхээр хоёр тал шийдсэн юм. Энэ нь хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн шинэ цаг эринтэй золгосныг  харуулж байна. Хятад, Монгол хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ улам нэмэгдүүлж, үнэнчээр харьцаж, харилцан хүндэтгэн, хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Түүнчлэн эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, өөр өөрсдийн давуу талаа гүйцэд бадруулан, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, хамтын хөгжлийг биелүүлэхэд хэрэгтэй. Монгол Улсын УИХ-тай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэдийн эв нягтралыг бэхжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад БХАТИХ бэлэн гэжээ.

       Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ, Монгол-Хятадын стратегийн тал бүрийн түншийн харилцааг Монголын тал эрхэмлэн нандигнаж, Монгол улсын УИХ болон БХАТИХ-ын солилцоог эрчимжүүлэн хоёр орны эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад Монголын тал бэлэн гэжээ.

       Стивен Харпертай уулзах үеэрээ Жан Дэжян хэлэхдээ, Канадын Холбооны Парламенттай найрсаг солилцоогоо эрчимжүүлж, тогтмол хугацаат солилцоог идэвхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоонд ашигтай хууль, эрх зүй, нийгмийн орчныг бүрдүүлэн, хоёр орны харилцааны ерөнхий төлөв байдлыг дээшлүүлэхэд БХАТИХ бэлэн байна гэжээ.

       Стивен Харпер хэлэхдээ, Канад-Хятадын стратегийн түншийн харилцааг Канадын тал маш чухалд авч үзэн, Холбооны парламент болон БХАТИХ-ын солилцоог нэмэгдүүлэн  хоёр орны бүх талын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе