• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-11 10:11:02

      10-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань Бээжингийн усан спортын үндэсний төвд дайллага зохион байгуулж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 22-р хуралд оролцохоор ирсэн гишүүд буюу эдийн засгийн цогцуудын удирдагч, төлөөлөгч болон гэргий нарыг хүлээн авч уулзав. Дэд бүтцээр харилцан холбох түншийн харилцааг эрчимжүүлэх тухай хэлцэлд оролцохоор ирсэн холбогдох орны удирдагч болон тэдний гэргий нар уг арга хэмжээнд оролцсон байна.

      Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Хятадын засгийн газар болон ард түмний өмнөөс хүндэд зочид төлөөлөгчдийг халуун сэтгэлээр угтаж байгаагаа илэрхийлье гэв. Ши Жиньпин, угтан авах үеэр зочид төлөөлөгчид бүгд Хятадын уламжлалт хувцсаар гангарсан байхыг хараад маш дотно санагдлаа. Хятадын ард түмэнд ч ойр дотно санагдаж, зочид төлөөлөгчид маань саахалт айлаараа айлчилж байгаа мэт санагдаж байна гэжээ.

      Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, бидний одоогийн байгаа газрыг Шүй Ли Фан гэдэг, үүний эсрэг талд Шувууны Үүр хэмээх цогцолбор бий. Бид Шүй Ли Фан буюу усан спортын үндэсний төвд оройн дайллагаа зохиож байгаа нь Хятадын соёлд ус бэлгэдлийн чухал ач холбогдолтой юм. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүд Номхон далайн усаар барилдлагатай юм. Номхон далайг жинхэнэ номхон тайван далай, нөхөрлөлийн далай, хамтын ажиллагааны далай болгож, Ази Номхон далайн бүсийн энх тайван, хөгжил, цэцэглэл, дэвшлийг бий болгох хариуцлага бидэнд байгаа юм гэжээ.

      Оройн дайллагын дараа, Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Ли Юань зочид төлөөлөгчдийн хамт баялаг агуулгатай уран сайхны тоглолт болон салютын үзүүлбэрийг сонирхсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе