• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Үйлдвэр худалдааны зөвлөлийн төлөөлөгчдийн яриа уулзалтад оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-11 10:39:42

           Синьхуа Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны өдөр Бээжинд АПЕК-ийн удирдагч болон Үйлдвэр худалдааны зөвлөлийн төлөөлөгчдийн яриа уулзалтад оролцлоо. Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын хөгжлийн хэтийн төлөв сайн байна. Хятад улс бол бүс нутгийн хамтын ажиллагаанаас ашиг хүртэгч бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны идэвхтэй санаачлагч, хөгжүүлэгч юм. Бид тус бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хөнгөвчлөх ажлыг идвэхтэй урагшлуулж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулан, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа биелүүлэхэд бэлэн байна" гэж тэмдэглэв.

          Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутагт хөгжлийн чухал боломж, хөгжлийн том ирээдүй тохиож байгаатай зэрэгцээд маш олон тогтворгүй хүчин зүйлс тулгарч байна. Тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал механизмийн хувьд АПЕК нь дэлхий болон бүс нутгийн шинэ нөхцөл байдлыг сайтар ойлгож, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиглэлийн дагуу Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүч нэмэх ёстой гэв.

         Ши Жиньпин, "Хятадын тал энэ онд АПЕК-ийн зочлогч орны хүнд үүргийг хүлээсэн билээ. Хятад улс энэ тохиолийг боломж болгож тус бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хөнгөвчлөх ажлыг идэвхтэй ахиулж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг түргэтгэж, гишүүн орон хоорондын эдийн засаг техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хамтаар түлхэн ахиулж, ирээдүйд хандсан Ази Номхон далайн түншлэлийн харилцааг хамтаар байгуулахад бэлэн байна" гэж онцлов. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе