• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Амеикийн Еөнхийлөгч Обама Хятад Америкийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхийг хүсч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-11 10:50:56

        Америкийн Еөнхийлөгч Барак Обама 9-ний өдөр Бээжинд , АПЕК-ийн удирдагчдын албан бус 22-р хуралд оролцож Хятадад төрийн айлчлал хийж байна. Мордохоосоо өмнө Обама сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзахыг хүсэн хүлээж байна. Энэ бол Хятад Америкийн олон салбар дахь түншийн харилцааг гүнзгийрүүлэх сайхан завшаан болно гэжээ. Тэрээр, Америк Хятадыг хязгаарлахгүй, тогтвортой, цэцэглэн хөгжсэн Хятад улс хүчирхэгжин мандаж, дэлхийн аюулгүй байдал цэцэглэл хөгжилд хувь нэмэр оруулахыг сайшаан дэмжиж байна гэж дахин онцоллоо.

        Обама Хятад Америкийн төрийн тэргүүний уулзалт, Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Хятад Америкийн эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн солилцоо, терроризмын эсрэг хамтын ажиллагаа, АПЕК-ийн хурал зэрэг асуудлуудаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

        Обама Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 35 жилийн турших хоёр орны харилцааны хөгжлийн олсон асар их ололт амжилтыг өндөр үнэллээ. Обама хэлэхдээ, Америк Хятадын хооронд зарим асуудал дээр санал зөрөлдөөн оршиж байна. Би дарга Ши Жиньпинтэй эдгээр асуудлаар шууд илэн далангүй ярилцахыг хүсч байна гэжээ. Тэрээр, Америк Хятад хоёр орон худалдааны чухал түнш болсны хувьд өөр өөрийгөө амжилтад хүргэх асар их хамтын ашиг сонирхолтой юм гэжээ.

        Терроризмын эсрэг тэмцлийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа Обама, Америк ямарваа хэлбэрийн терроризмыг эсэргүүцнэ. Лалын улс орон хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх талаар Хятадтай хамтран ажиллахыг хүсч байна. Би өмнө нь Хятадын Күн Мин, Үрэмч зэрэг газар гарсан террорист халдлагад цочирдож, хохирогсод болон тэдний гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлж, Америкийн ард түмэн сэтгэлийг нь хуваалцаж байгаагаа уламжлахыг хүсч байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе