• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн удирдагчдын албан бус 22 дах бага хурал эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-11 16:13:03

        АПЕК-ийн хурлын долоо хоногийн арга хэмжээ 11-ний өдөр хамгийн оргил үедээ оров. АПЕК-ийн удирдагчдын албан бус 22 дах бага хурал мөн өдрийн үдээс өмнө Янь Шань уулын энгэр дэх Янь Чи Ху нуурын дэргэд албан ёсоор нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин эхний ээлжийн хурлыг даргалав. Тэрээр хэлсэн үгэндээ, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэтгэж, энэхүү зорилтыг даруй биелүүлэхийг онцолсон байна.

        "АПЕК-ийн 21 гишүүн 21 хун галуу мэт, Хятадын яруу найрагт усны давлагаа цэцгийн дэлбээ мэт бутарч, тэнгэр зүг айсуй хун галуу нэгэн мөрөөр жагсмуй гэж байдаг. Бид өнөөдөр Янь Чи Ху нуурын дэргэд хуран цугларч байгаа нь хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтаар урагшлан, Ази Номхон далайн саруул ирээдүйг цогцлоохын төлөө юм" гэжээ.

        Өнөөдрийн хурал АПЕК-ийн хамгийн өндөр зиндааны хурал болохын хувьд нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ онд АПЕК байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Ши Жиньпин эхний ээлжийн хурлыг даргалах үеэр, Ази Номхон далайн бүс нутаг эдийн засгийн хамтын ажиллагааны өрөөсгөл эрсдэлээс хэрхэн хамгаалах, олон улсын банк санхүүгийн хямралын дараа эдийн засгийн өсөлтийг хэрхэн баталгаажуулах, дэд бүтцээр холбоход нүүрлэж буй хөрөнгө хуримтлалын асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг асуудлуудыг АПЕК-ийн гишүүд сайтар тунгаан бодох шаардлагатай гэв. 

         "Шинэ нөхцөл байдалд бид бүс нутгийн эдийн засгийн интэграцчиллыг ахиулж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэтгэн, зорилт, чиг шугам, төлөвлөгөөгөө сайтар боловсруулж, энэхүү зорилтыг даруй биелүүлэн, Номхон далайг дамнасан нээлттэй интеграцчиллыг биелүүлэх ёстой. Бид өөрчлөлт инновацийг гүнзгийрүүлж, дэд бүтцийн байгуулалтыг түргэн хийж, бүх талын дэд бүтцээр холбосон байдлыг буй болгох ёстой " гэв.

        Энэ удаагийн АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад бүс нутгийн эдийн засгийн интеграцыг түргэтгэх, эдийн засгийн шинэчлэл хөгжил, өөрчлөлт болон өсөлтийг хурдасгах, дэд бүтэц болон дэд бүтцээр холбохыг бүрэн эрчимжүүлэх зэрэг асуудлыг гурван гол сэдвээ болгосон. АПЕК-ийн бүх гишүүн орнуудын эдийн засгийн цогцын хувьд бүс нутгийн эдийн засгийн интеграцыг биелүүлэх нь Ази-Номхон далайн бүсийн цаашдын хөгжлийн чиглэл, дэд бүтцээр холбогдох нь хөгжлийн суурь, хөгжил болон өөрчлөлтөө шинэчлэх нь хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч юм. 

        Саяхан АПЕК-ийн аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчдийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга "Ази-Номхон далайн хүсэл мөрөөдөл"-ийн "Хятадын санаачилга"-ыг дурдсан. 11-ний өдрийн удирдагчдын албан бус уулзалтаар энэхүү "Хятадын санаачилга" илүү их баялаг агуулгатай болсон. Тэрээр, Ази-Номхон далайн орнуудын эдийн засаг харилцан итгэлцсэн, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтаар хожих Ази-Номхон далайн түншлэлийн харилцааг байгуулах ёстой гэдгийг онцоллоо.

        Түншлэл гэдэг нь "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" гэдгийн адил хамтдаа ихийг бүтээж чадна гэсэн үг юм. Бид АПЕК-ийг интеграцыг дэмжих тогтолцооны индэр, туршлага солилцох ажлыг эрчимжүүлэх бодлогын индэр, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх нээлттэй индэр, эдийн засаг технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөгжлийн индэр, дэд бүтцээр холбох индэр болгох ёстой. Би энд нэг зүйлийг зарлахыг хүсэж байна, Хятад улс 10 сая ам.доларын хандив үзүүлж, АПЕК-ийн механизм болон чадавхаа бэхжүүлэн, олон салбар дахь ажил хэрэгчээр хамтран ажиллахыг дэмжиж байна гэлээ.

        Тэрээр, ирэх гурван жилд Хятадын засгийн газар АПЕК-ийн хөгжиж буй гишүүн орнуудын 1500 хүнийг сургалтад хамруулан, худалдаа хөрөнгө оруулалтын салбарт шинэ хүч сэлбэнэ гэж онцлов.

        11-нд удирдагчдын албан бус уулзалт хоёр үе шаттайгаар зохион явагдана. Холбогдох талууд уулзалтын дараа олон хувь баримт бичгийг батална.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе