• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэргүүн хатагтай Пэн Лиюань зочдын хамт "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус дөхөм үзүүлэх" арга хэмжээнд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-11 10:08:55

    10-ны өдөр Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань 2014 оны АПЕК-ийн удирдагч нарын албан бус уулзалтад оролцож буй зарим орны удирдагчийн гэргий нарын хамт Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үр шимийг эдлэхийг ахиулах" арга хэмжээнд оролцов.

    Үдээс өмнө, Пэн Лиюань Бээжингийн хурлын төвд Индонезийн ерөнхийлөгчийн гэргий Ирияана, Канадын ерөнхий сайдын гэргий Лаурин, Японы ерөнхий сайдын гэргий Акие Абэ, Малайзын ерөнхий сайдын гэргий Росмах, Шинэ Зеландын ерөнхий сайдын гэргий Бронах, Сингапурын ерөнхий сайдын гэргий Хэ Жин, Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайдын гэргий Линда, Тайландын ерөнхий сайдын гэргий Нарапон нарыг угтан авав.

    Тэргүүн хатагтай Пэн Лиюань гэргий нарын хамт Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн болон тоглолт үзүүлбэртэй танилцав. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөдрөг шаргуу тэмцэх зориг санаа, ур авьяаст хатагтай нар сэтгэл хөдөлж, халуун алга ташилтаар талархал илэрхийлж байлаа.

    Дараа нь Пэн Лиюань хатагтай нарын хамт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үр шимийг эдлэхийг ахиулах" хуралд оролцов. Пэн Лиюань, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн том гэр бүлийн эрх тэгш гишүүн, тэд нарыг хүндэтгэж халамжлан, хөгжлийн сайн сайхан орчноор хангах нь бүх нийгмийн хариуцлага юм, нийгмийн шударга тэгш байдлыг баталгаажуулах шаардлага болно. Бид нийгмийн адил тэгш, уужуу багтаамжтай, тогтвортой орчныг хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үр шимийг эдлэхийг ахиулах ёстой гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе