• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн удирдагчдын 22 дахь албан ёсны бус бага хурал эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-11 10:49:58

    АПЕК-ийн удирдагчдын 22 дахь албан ёсны бус бага хурал 11-ний үдээс өмнө Бээжингийн Янь Чи Ху олон улсын хурлын төвд эхний ээлжийн хурал эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалж үг хэлэв.

    Уг хурал "Ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншлэлийн харилцаа" уриан дор болж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг ахиулъя, эдийн засгийн инноваци өөрчлөлт ба хөгжил, бүх талын дэд бүтэц ба дэд бүтцээр холбохыг эрчимжүүлье гэсэн 3 гол сэдвийн хүрээнд зохигдоно.



    Энэ өдрийн ажиллагаа нь АПЕК-ийн хурлын долоо хоногийн ажиллагааны хамгийн чухал арга хэмжээ юм. АПЕК-ийн эдийн засгийн удирдагчид, төлөөлөгчид Янь Чи Ху-д хуран цугларч, Ази Номхон далайн хөгжлийн талаар идэвхтэй хэлэлцэх болно. Төлөөлөгчид 9 цагт тусгай машинаар хурлын байранд хүрэлцэн ирж, 9 цаг 30 минутаас Ши Жиньпин дарга төлөөлөгчидтэй гар барьж, зураг авхуулав. 9 цаг 40 минутанд хурал албан ёсоор эхэлж, Ши Жиньпин үг хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе