|
|
||
11-ний өдөр Жухайгийн сансар агаарын 10-р үзэсгэлэн нээгдлээ. Хятадын сансрын технологи болон сансрын аж үйлдвэрийн үзэсгэлэн Хятадын сансрын танхим ажиллаж эхэллээ. Хятадын сансрын шинжлэх ухаан технологийн корпораци тус үзэсгэлэнгийн танхимын талыг эзэлж, цэргийн зориулалтын зэр зэвсэг болон сансрын хайгуулын технологийг тус тус харуулжээ. Цэргийн зориулалтын зэр зэвсгийн хэсэгт газраас газарт, агаараас газарт оновчтой цохилт өгөх, нисэгчгүй онгоц болон пуужингийн дайралтаас эсэргүүцэн хамгаалах системийг танилцуулжээ. Үзэсгэлэнгийн сансрын хайгуулын хэсэгт Чан Э-3 саранд газардан хайгуул хийх аппарат болон хаш туулай нэрэмжит сарны тэргэнцрийн 1:1-ын харьцаатай загвар байлаа. Саран дээр газардах аппаратын ар талд Хятадын Ангараг гаригт газардах аппарат болон тэргэнцрийн загвар тавигдсан байлаа. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |