• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Обаматай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-12 19:25:30

       Мьянмарын Зүүн Азийн дээд уулзалт удахгүй болох гэж байгаа үеэр, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Мьянмарт айлчлахаасаа өмнө Америкийн ерөнхийлөгч Обаматай уулзсан байна. Ли Кэчян, Хятад Америк Зүүн Азийн дээд уулзалтын гишүүн орны хувьд, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэхийг баримтлан, бүс нутгийн эерэг харилцаатай байх ёстой. Америктай зөвшилцлөө эрчимжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

  Обама, Хятадтай хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг түргэтгэж, хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлэн, худалдааны чөлөөт байдлыг ахиулж, эрчим хүч, инноваци зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн нэмэгдэл, ажлын байрны хангалтыг ахиулахад Америк бэлэн байгаа бөгөөд Хятадын улам олон аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулан ажил үйлс эрхлэхийг сайшааж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе