• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ын 25 жилийн ойн мэдэгдэл болон Бээжингийн хөтөлбөрийг нийтэллээ

CRI       (GMT+08:00) 2014-11-12 09:14:38

      11-нд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 22 дахь уулзалт Бээжинд "Ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншийн харилцааг байгуулъя-АПЕК байгуулагдсаны 25 жилийн ойн мэдэгдэл" болон "Бээжингийн хөтөлбөр: багтаамжтай, шинийг санаачлан бүтээсэн, харилцан холбоотой Ази Номхон далай-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 22 дахь уулзалтын тунхаг"-г нийтэлсэн байна.

    "Ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншийн харилцааг байгуулъя-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойн мэдэгдэл" -д тэмдэглэхдээ, 25 жилийн турш, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихийг чухалчилж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй дөхөм болгож, эдийн засаг техникийн хамтын ажиллагааг туйлбартай дэмжсээр ирсэн юм. Өнөөдөр бид амжилтаа дүгнэж, Ази Номхон далайн хэтийн төлөв алс хэтийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна. Бид дараах шийд гаргасныг дахин нотолж байна, даруй "Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн Бээжингийн зураг төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн холбогдох асуудлаар нэгдсэн стратегийн судалгаа хийж, одоогийн байгаа чөлөөт худалдааны тохируулалтын үндсэн дээр Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулах. "Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага дэлхийн үнийн хэлхээсний хөгжлийн стратегийн хөтөлбөрийг ахиулах"-ыг хэрэгжүүлж, хөгжлийн хамтын ажиллагааны сайн сайхан орчинг бий болгох. "Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага эдийн засгийн шинийг санаачлан бүтээж хөгжүүлэх, өөрчлөлт хийх, нэмэгдлийн нийтлэг ойлголт"-ыг хэрэгжүүлэх. "Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэд бүтцийн түншлэлийн харилцааны бүдүүвч/2015-2025/"-ыг хэрэгжүүлж, 2025 оноос өмнө зорилт заалтуудыг урьдчилан биелүүлж, дэд бүтэц, программ хангамж хүмүүсийн солилцооны механизмыг биелүүлж, бүх талаар зай завсаргүй хэлхээ холбоо тогтоож, Ази Номхон далайн алс хэтийн бодлоготой уялдуулна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирэх 25 жилийн хамтын ажиллагааны төлөө цуцалтгүй чармайж, хамтын хөгжил, цэцэглэл, дэвшилтэй Ази Номхон далайн мөрөөдлийг биелүүлэхээ бид амлаж байна гэжээ.

    Мөн өдрийн нийтэлсэн "Бээжингийн хөтөлбөр: багтаамжтай, шинийг санаачлан бүтээсэн, харилцан холбоотой Ази Номхон далай-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 22 дахь уулзалтын тунхаг"-т тэмдэглэхдээ, АПЕК-ийн удирдагчид Бээжинд цугларч албан ёсны бус 22 дахь уулзалтаа хийлээ. Бид ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншийн харилцааг байгуулах уриан дор "бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах", "эдийн засгийн инноваци, өөрчлөлт, хөгжилт ", "бүх талын дэд бүтцийн тоног төхөөрөмжийг эрчимжүүлж, дэд бүтцийн түншлэлийн харилцааг байгуулах" зэрэг чухал асуудлаар ярилцаж, Ази Номхон далайн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг биелүүлэхийн төлөө Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хэтийн төлөвийг ярилцсан   гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе