
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-ний өдөр Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Хятадад төрийн айлчлал хийж байгаад зориулан угтах ёслол үйлдсэн байна.

12-ны үдээс өмнө Ши Жиньпин Барак Обама нар Их танхимд хэлэлцээ хийж, Хятад Америкийн харилцаа болон хамтаар сонирхож байгаа олон улсын болоод бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцжээ.

Дарга Ши Жиньпиний урилгаар Барак Обама 10-наас 12-ны өдөр Хятадад хүрэлцэн ирж, АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус уулзалтад оролцон Хятадад төрийн айлчлал хийж байгаа юм. 11-ний орой хоёр орны төрийн тэргүүн нар Жүн Наньхайд уулзалт хийж, хамт оройн зоог барьж, хамт алхан, цай ууж ярилцсан байна. \Э.Г\


