|
|
||
2014 оны АПЕК-ийн удирдагчдын дээд уулзалтын 7 хоногийн цогц ажиллагаа 11-нд өндөрлөж, тус байгууллагын 21 эдийн засгийн цогцын удирдагчид, төлөөлөгчид болон Ази, Номхон далайн бүс нутгийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчид болон эрдэмтэн судлаач зэрэг 1500 гаруй хүн Бээжинд цугларч, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах үйл явц, дэд бүтцээр холбох ажлыг урагшлуулах, инноваци бүхий шинэ хөгжлийг эрэлхийлэх зэрэг олон асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрч, "Бээжингийн хөтөлбөр" болон "Ази, Номхон далайн түншийн харилцааны тухай мэдэгдэл" зэрэг бичиг баримтыг баталж, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, зорилт болон арга барилыг улам бүр тодорхой болголоо.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн GDP-ийн тал хувь, олон улсын нийт худалдааны 44 хувийг эзэлдэг. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтээс харахад Бээжингийн АПЕК-ийн дээд уулзалт ямар чухал ач холбогдолтой нь харагдаж байна. 13 жилийн дараа Хятад улс дахин энэхүү дээд уулзалтыг зохион байгуулж, 7 хоногийн хугацаанд талууд 100 гаруй төслийн тохиролцоонд хүрч, хурал бүрэн дүүрэн амжилттай болсон байна.
Хурлын амжилтын хамгийн онцлог зүйл гэвэл даруй Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг эхлүүлж, тус бүсийн байгуулалтыг тодорхой маршрутын дагуу ахиулах явдал болно. Энэ нь эдийн засгийн цогцууд хоорондоо бүс нутгийн худалдааны харш саадыг арилгах боломжтой болсныг харуулж байна. Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн танилцуулахдаа:
"Маршрутад Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулах тухай удирдах зарчим болон үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсон нь АПЕК байгуулагдсанаас хойших түүхэн дэх онцгой чухал ололт амжилт болно" гэжээ.
Бага хурлын үеэр, 40 тэрбум америк долларын торгоны замын санг байгуулж, "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын дэд бүтцийн байгуулалт, нөөц баялгийг нээж ашиглах, ажил төрлийн салбарын хамтын ажиллагаа зэрэг төслийг дэмжиж ажиллахаар болсноо Хятад улс зарласан юм. Үүнийг хуралд оролцсон эдийн засгийн цогцсуудын төлөөлөгчид дээд хэмжээнд сайшаан дэмжсэн байна. Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид хэлэхдээ:
"Урт хугацааны туршид бид эргэн тойрны улс орнуудтайгаа авто болон төмөр замаар холбогдохыг зорьсоор ирсэн. Түүнчлэн Бангладешийн төв нутагт олон улсын А зэрэглэлийн нисэх онгоцны буудал байгуулан, Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн чухал зангилаа болохыг төлөвлөсөн" гэжээ.
Бээжингийн АПЕК-ийн хурлаар гадаадад зугтан гарсан, гадаадад шилжүүлсэн мөнгийг буцаан авчрах, хууль хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад чухал нийтлэг ойлголтод хүрч авилгын эсрэг хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны сүлжээ байгуулж, хил дамнасан авилгын хэрэгт хамтран цохилт өгч гадаад улс орнуудыг гэмт хэрэгтний орогнох газар болгохгүй байхаар болсон байна.
Энэ хурал хоёр талын үйл ажиллагаанд сайн сайхан индэр болсон байна. Жишээлэхэд, Хятад Орос эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны олон хэлэлцээр байгуулж, Хятад БНСУ чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээр тохиролцож, Хятад Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээр ч эцсийн шатанд орж, Хятад Япон хоёр орны удирдагч хоёр жилийн туршид анхны уулзалтаа зохион байгуулжээ. Хятадын удирдагчид энэ удаа Шинзо Абэтай уулзсан нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхлын үүднээс мөн Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн их талыг харгалзсан байна гэж эрдэмтэд үзсэн байна.
АПЕК-ийн үйлдвэр худалдааны лидерүүдийн уулзалтын үеэр дарга Ши Жиньпин "Ази Номхон далайн мөрөөдөл" гэгчийн "Хятадын төсөл"-ийг дэвшүүлж, 11-ний өдөр АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус уулзалтаар агуулгыг нь нэн баяжуулсан байна. \5\
Түнш гэгч нь ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүйг хэлж байна. Хамтдаа сайн , том үйл хэрэг хийх болно. Бид хамтдаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг нэгэн цогц болгох тавцанг байгуулах болно. Туршлага солилцох бодлогын тавцангаа эрчимжүүлж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх нээлттэй тавцан байгуулж, эдийн засаг техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн дэд бүтцийн түншлэлийн харилцааг ахиулах болно. Хятадын тал 100 тэрбум ам долларыг АПЕК-ийн байгууллагын механизм,чадавхыг дээшлүүлэхэд зориулан санхүүжүүлж, олон салбарт бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхэд туслах болсныг мэдэгдэж байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, ирэх 3 жилд Хятад улс АПЕК-ийн байгууллагын хөгжиж байгаа гишүүн орнуудын 1500 хүнийг курс дамжаанд хамруулж худалдаа хөрөнгө оруулалтын салбар дахь чадавхын байгуулалтын төсөлд ашиглах болно. Энэ удаагийн хурал нь Ази Номхон далайн ирээдүйн хөгжилд амьжиргааны шинэ хүч сэлбэж, байгуулагдаад 25 жил болж байгаа АПЕК-ийг түүхийн шинэ гараанд гаргалаа гэж хэлж болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |