|
|
||
ГХЯ 13-ны өдөр дотоод гадаадын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал хийж, ГХЯ-ны сайдын туслах Жэн Зэгуан, Олон улсын эдийн засгийн газрын дарга Жан Жюнь нар дарга Ши Жиньпин удахгүй 20-ын бүлгийн удирдагчдын 9 дэх дээд уулзалтад оролцон, Австрали, Шинэ Зеланд, Фижид төрийн айлчлал хийж, дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзах талаар танилцуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулжээ.
Энэ удаагийн айлчлалаар хоёр талын харилцаа, Хятад улс болон Номхон далайн дипломат харилцаа тогтоосон орнууд хоорондын харилцааны ерөнхий төвшинг дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.
20-ын бүлгийн удирдагчдын 9 дэх дээд уулзалт 11-р сарын 15, 16-нд Австралид болно. Энэ үеэр дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засгийн чухал асуудлаарх Хятад улсын байр суурь, санал санаачилгыг тодорхойлно гэж Жэн Зэгуан хэллээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |