|
|
||
Хятадын ОУР-ын мэдээ, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 12-нд тусгай нисэх онгоцоор Нейпьидод хүрэлцэн очиж, Хятад-АСЕАН-ы \10+1\ удирдагчийн 17-р хурал, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын \10+3\ удирдагч нарын 17-р хурал, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцохоор Мьянмарт албан ёсны айлчлал хийж байна.
Мьянмарын засгийн газрын дээд албан тушаалтан нисэх онгоцны буудалд хүлээн авсан бөгөөд угтах ёслол хийсэн байна. Ли Кэчян, Хятад бол АСЕАН-ы хамгийн том хөрш орон бөгөөд хамгийн хөгжсөн хамтын ажиллагааны түнш юм. Би Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын иж бүрэн хуралд оролцох хугацаанд хуралд оролцож байгаа талуудтай Хятад - АСЕАН-ы харилцаа, Зүүн Азийн хамтын ажиллагааны талаар саналаа солилцож, Хятад – АСЕАН-ы стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд ахиц гаргаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |