|
|
||
13-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли кэчян Мьянмарын нийслэл Нейпьидод, Хятад улс Зүүн Азийн орнуудтай хамтран далайн тээврийн хамтын ажиллагааг дэмжиж, Хятад - АСЕАН-ы далайн тээврийн хамтын ажиллагааны боломжийг ашиглан, тэнгисийн хууль сахиулах байгууллага хоорондын яриа, хэлэлцээр, хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад – АСЕАН-ы далайн тээврийн хамтын ажиллагааны сантай холбоотой төслүүдийг сайтар хэрэгжүүлэх болно гэлээ.
Мөн өдөр Зүүн Азийн 9 дэх дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр, Зүүн Азийн хөгжил, хамтын ажиллагааны гол үндэс нь эдийн засгийн интеграц бөгөөд гол салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Зүүн Азийн худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлан, чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэн, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг дэмжих ёстой. Зүүн Азийн дэд бүтцээр холбогдохыг хурдасган, банк санхүүгийн хамтын ажиллагааг өргөтгөж, Чин-майд олон талт механизмын бүтээн байгуулалтыг сайжруулан, хил дамнасан худалдаанд тухайн орны мөнгөөр төлбөр тооцоо хийх хэмжээг өргөтгөх ёстой. Зүүн Азид ядуурлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад улс АСЕАН-ы буурай хөгжилтэй орнуудад буцалтгүй тусламж үзүүлэн, "Зүүн Азийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны санаачилга"-ыг дэмжиж, хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Зүүн Азийн далайн хамтын ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэн, Тэнгисийн Торгоны замын түүх соёлыг таниулж, Азийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэлээ. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |