• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕН хөгжлийнхөө алмаазан 10 жилтэй золгож байна гэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-14 09:26:00

    Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 13-ны өдөр Мьянмарын Нейпейдад Хятад-АСЕАН-ы удирдагчдын 17-р хурал оролцлоо. Ли Кэчян Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй хамтаар хурлыг даргалж, талуудтай Хятад-АСЕАН-ы хамтын ажиллагааны талаар гүнзгий судлан ярилцаж, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятадын засгийн газар АСЕАН-ыг хөрш орнуудын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн, АСЕАН-ын хамтын цогцын байгуулалтыг эрс дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН голлох үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, АСЕАН-тай хамтаар олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр талын ашиг сонирхлын уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад АСЕАН-ын хамтын цогцын хувь заяаг нягт холбох болно гэжээ. Хурал дээр Ли Кэчян зургаан санал дэвшүүллээ.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад АСЕАН-ы стратегийн түншийн харилцаа алтан 10 жилийг туулан өнгөрөөж, алмаазан 10 жилтэйгээ золгож байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад АСЕАН-ы харилцаа улам гүнзгий хөгжиж, хоёр талын ард түмэнд нэн их ашиг хүртээж, бүс нутаг болон дэлхийн энх тайван хөгжил хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе