![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 14-ний үдээс өмнө Найбидауд Мьянмарын ерөнхийлөгч У Хайн Сейнтэй хэлэлцээр хийв. Хоёр тал Хятад Мьянмарын харилцааг цаашид хөгжүүлж, хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцон өргөн нийтлэг ойлголцонд хүрчээ.
Хоёр тал олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэж Ли Кэчян хэлээд, Хятад улс Мьянмартай хамтран зүтгэж, Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн коридорын холбогдох байгуулалтыг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Мьянмар Хятадын найрамдал үеийн үед уламжлах ёстой гэж У Хайн Сейн хэлжээ.
Хэлэлцээрийн дараа хоёр удирдагч хоёр талын худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, банк санхүү, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |