![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтын урилгаар тус орны Брисбен хотноо болох Их 20-ын удирдагчдын 9 дэх чуулганд оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо. Тэрээр энэ удаад Австралийн холбооны амбан захирагч Сэр Питер Джон Косгроув болон ерөнхий сайд Тони Эбботт, Шинэ Зеландын амбан захирагч Жерри Матепарае болон ерөнхий сайд Жон Кей, Бүгд Найрамдах Фижи Улсын ерөнхийлөгч Эпели Найлатикау болон ерөнхий сайд Ворег Байнимарама нарын урилгаар дээрх дөрвөн оронд төрийн айлчлан хийх бөгөөд Фижид Номхон далайн дипломат харилцаа тогтоосон арлын орнуудын удирдагчидтай уулзана.
Ши Жиньпин даргыг түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны Бодлого судалгааны газрын дарга Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны орлогч дарга бөгөөд Хятадын Ардын банкны захирал Жөү Шяочуань нар дагалдан явна.
\Д. Хүчитбаатар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |