![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Австралид айлчлан Их 20-ын тэргүүн нарын 9 дэх чуулганд оролцох гэж байгааг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-нд тус орны "Австралийн Финанцял Ревиев" сонинд "Хятад-Австралийн харилцааны гэрэл цацарсан шинэ хуудсыг сөхье" гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд:
Австрали бол ид шидийн тив бөгөөд өвөрмөц өнгө үзэмж, үсрэнгүй эдийн засгийн хөгжил, ажилч хөдөлмөрч ард түмэн, олон ургалч бүхий соёл зэргээрээ дэлхийн анхаарлыг гүнээ татаж байдаг.
1988 оноос хойш би 4 удаа Австралид айлчилсан , одоо 5 дахь удаагаа энэхүү хүсэл татсан улс оронд айлчлан, Брисбенд болох Их 20-ын удирдагчдын 9 дэх чуулганд оролцох гэж байгаадаа сэтгэл өндөр байна.
Дипломат харилцаа тогтоосон 42 жилийн туршид, Хятад,Австралийн харилцаа нь эгэл бус түүхэн замналыг туулж, сайн найз, стратегийн түнш болсноор хоёр ард түмэнд их олон ач тусыг хүртээсэн байна.
Хятад, Австралийн өндөр дээд зиндаа болон олон давхаргын хэлхээ холбоо нягтарч, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч байна. Хоёр орон ерөнхий сайд нарын тогтмол яриа уулзалтын механизмыг ажиллуулснаас гадна, дипломат харилцаа болон стратегийн зөвшилцөл, стратегийн эдийн засгийн яриа уулзалт зэрэг засгийн газар хоорондын 30 гаруй механизмыг ажиллуулж, парламент, улс төрийн намууд, цэрэг армийн солилцоо ч олширч, олон талт үйл хэргээр нааштай зөвшилцөл, зохицуулалттай байсаар ирлээ.
Хятад, Австралийн эдийн засаг, худалдаа зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг ололт амжилт олсон юм. Дипломат харилцаа тогтоосон 42 жилийн туршид, хоёр талын худалдааны хэмжээ 1500 гаруй дахин нэмэгдэж, Хятад улс Австралийн хамгийн том худалдааны түнш, хамгийн том экспортын зах зээл, хамгийн том импортын эх үүсвэр орон болсон байна. Хятад улсын импортоор оруулж байгаа 100 тонн төмрийн хүдэр тутмын 54 тонн нь Австралиас ирж байдаг. Австралийн экспортын 3 Австрали фонт бүрийн 1 фонт нь Хятад улсаас ирж байдаг. Түүнчлэн Австралийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, вино зэрэг нь улам бүр Хятадын хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байна.
Хятад, Австралийн хүмүүнлэгийн солилцоо ч эрчимтэй хөгжиж, найрамдал тасралтгүй бэхжиж байна. Хятад улс бол Австралийн аялал жуулчлалын орлогын хамгийн том орон бол Австрали нь Хятадын оюутан сурагчдын зорьж байгаа хоёр дахь том орон юм. 2013 он гэхэд хоёр орны хооронд давхацсан тоогоор 1 сая 50 мянган хүн зорчиж, Хятадын 200 гаруй мянган оюутан сурагч Австралид эрдэм ном эзэмшсэн байна.
Өдгөө, Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэн нээлттэй байдлыг өргөтгөж, хуулийн дагуух засаглалыг бүх талаар ахиулж, "Хоёр зуун жил" зорилт болон Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг харуулсан "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхээр цуцалтгүй тэмцэж байна. Австрали ч адилхан эдийн засгийн бүтцээ өөрчлөн, ажил төрлийн салбараа шат өгсүүлэн, нэн их хүчирхэг улс орныг байгуулахаар чармайж байна. Олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр орон адил талаа тасралтгүй өргөтгөж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж байна. Тиймээс Хятад, Австралийн хамтын ажиллагаа нь маш хүчирхэг хөшүүрэг болон стратегийн алс хэтийн ач холбогдолтой юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр Австралийн удирдагчид болон олон салбарын нөхдүүдтэй санал бодлоо гүнзгий солилцож, хамтын ажиллагааны нөөцийг нээж, найрамдлаа зузаатган, Хятад-Австралийн харилцааны гэрэл цацарсан шинэ хуудсыг сөхөхийг би хүсэн хүлээж байна.
Бид харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, харилцан итгэлцээ бэхжүүлэх хэрэгтэй. Хятад, Австралийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд адил талаа нэгтгэн, зөрөөтэй зүйлээ үлдээж, адил бус соёл ахуй, улс төрийн тогтолцоо, хөгжлийн төвшинтэй улс орон хоорондын энх тайванч, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой.
Бид ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ашиг сонирхлын хэлхээ холбоогоор бэхжүүлэх хэрэгтэй. Хятад, Австрали эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа гүйцэд бадруулж, эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгож, банк санхүү, дэд бүтэц, хөдөө аж ахуйн зэрэг салбарын хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэгийг бүтээж, хоёр орны өөр өөрсдийн хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулахад нэн сайн үйлчлэх ёстой.
Бид иргэдийн хэлхээ холбоо, солилцоог урамшуулан дэмжиж, хүмүүнлэгийн ач холбогдлыг гүйцэд бадруулах хэрэгтэй. Хоёр орон хоорондын боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй өргөтгөж, Хятад болон Австралийн найрамдлыг хоёр ард түмний сэтгэлд үндэслүүлэх ёстой.
Бид стратегийн зөвшилцлөө эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагааны хэлхээ холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Австралийн талтай хамтран олон улсын болон бүс нутгийн механизм дахь зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, аюулгүйн төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, Ази, Номхон далай, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалахад Хятад улс бэлэн байна.
Би энэ удаад Австралид айлчилж байгаагийн бас нэгэн чухал хөтөлбөр бол Брисбенд болох Их 20-ын удирдагчдын 9 дэх чуулганд оролцох явдал юм гэжээ.
\Д. Хүчитбаатар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |