• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын албаны бус уулзалтад оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-15 15:52:13

             БРИКС-ын орнуудын удирдагчдын албаны бус уулзалт 15-нд Брисбенд боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Руссеф, Оросын Ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Зума нар БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар санал солилцож, дээд хэмжээнд нийтлэг ойлголттой болжээ.

             Ши Жиньпин хэлэхдээ, эдийн засгийн хамтын ажиллагаа бол БРИКС-ын орнуудын хөгжлийг ахиулах тогтвортой түлхэц хүчин болох тул бид нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих гэсэн БРИКС-ын орнуудын үзэл санааг мөрдөн, нэгдсэн том зах зээл байгуулан, банк санхүүгийн ерөнхий сүлжээнд нэгдэж, дэд бүтцээр түншлэн, хүмүүнлэгийн салбарт чөлөөтэй харилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын дүрмийг боловсруулан, эдийн засгийн түншийн улам нягт харилцаа тогтоох ёстой. БРИКС-ын орнуудын хөгжлийн банк байгуулж, онц байдлыг зохицуулах нөөцийн санг яаралтай байгуулах хэрэгтэй гэлээ.

              Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаанд улс төр, эдийн засгийг зэрэг хөгжүүлэн, дэлхийн эдийн засгийг ахиулахын зэрэгцээ олон улсын энхийг хамгаалж, олон улсын улс төр болон аюулгүйн салбарын зохицол хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалах хэрэгтэй гэлээ.

               Ши Жиньпин цааш нь онцлон хэлэхдээ, БРИКС-ын орнууд олон улсын олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийн явцад үг хэлэх эрхийг дээшлүүлнэ. Бид удахгүй болох 20 бүлгийн Брисбений дээд уулзалтаар зохицол хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, үр дүнд хүргэж, дэлхийн эдийн засгийг нээлттэй хөгжүүлэн, олон улсын валютын сангийн өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн асуудлыг урагшлуулахаар хичээн ажиллана гэжээ.

               Олон орны удирдагчид саналаа илэрхийлж, өнөө дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна. Шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцууд өсөлтөө батлан, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах ёстой. Хөгжсөн орнууд мөнгөний хариуцлагатай бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг хангахуйц хүчнийг хайх хэрэгтэйг онцоллоо.
  \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе