• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны G20-ын дээд хэмжээний уулзалтыг Хятад улс зохион байгуулна

CRI       (GMT+08:00) 2014-11-16 17:17:35

      G20-ын удирдагчдын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 16-нд Австралийн Брисбенд үргэлжлэн зохиогдов. Уулзалтанд Ши Жиньпин дарга оролцож, илтгэл тавив.

      Дэлхийн эдийн засгийн эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлэх сэдвээр зөвшилцөх үеэр Ши Жиньпин, Нэгд, олон улсын банк санхүүгийн системийн шинэчлэлийг үргэлжлүүлж, олон улсын валютын сангийн байгууллагын хуваарилалтын өөрчлөлтийн үйл явцыг түргэтгэх ёстой. Хоёрт, дэлхийн санхүү татварын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын татвараас зайлсхийх, зугтахад цохилт өгч, хөгжиж буй орнууд болон бага орлоготой орнуудад тусалж татвар цуглуулах хүчин чадлыг нь нэмэгдүүлэх. Гуравт, авилгын эсрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Дөрөвт, хөгжлийн асуудалд улам илүү анхаарал хандуулж, өсөлтөөр хөгжлийг ахиулах, хөгжлөөр өсөлтийг нэмэгдүүлэх хөгжлийн үзэл ухамсрыг буй болгож, хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих ёстой зэрэг дөрвөн талыг онцлов.

      Тэрээр, эрчим хүчний асуудлаар ярилцах үеэр, G20 заавал дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгох стратегийн өндөрлөгөөс эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоох хэрэгтэйг онцлов.

      Тоо баримтыг ил болгох талаарх G20-ын нийтлэг ойлголцлын дагуу Хятад улс нефтийн нөөцийн тоо баримтыг тогтмол хугацаатай нийтэлнэ. Хятад улс цаг уурийн өөрчлөлтийг зохицуулах өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан байгуулж, хөгжиж буй бусад оронд туслан цаг уурын өөрчлөлтийг зохицуулна гэж зарлав.

      Олон улсын худалдааны талаар Ши Жиньпин хэлэхдээ, худалдааны ивээх үзэл хүний хохироох мөртөө өөрт нь ч ашиг үгүй юм гэжээ.
Олон улсын валютын сангийн өөрчлөлтийг даруй хэрэгжүүлж, банк санхүүгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг үргэлжлэн ахиулан, бодлого хэрэгжүүлэх замаар олон улсын татварын системийн эрх тэгш байхыг баталгаажуулна. Авилгатай тэмцэх хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, эрчим хүчний талаар хамтран ажиллах бөгөөд цаг уурын өөрчлөлтийн сорилтыг зохицуулна. Худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, хоёр талын, бүс нутгийн болон олон талт худалдааны гэрээнд харилцан нөхөж, ил байх бөгөөд хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжинэ гэж хуралд оролцсон гишүүн удирдагчид хүлээн зөвшөөрсөн байна.

      Хурлаар мөн эбола вирусын тухай асуудлыг авч хэлэлцэн, G20 сэргийлэн туслах талаар улам их үүрэг гүйцэтгэх ёстойг онцоллоо.

      Хятад улс 2016 онд G20-ын удирдагчдын дээд уулзалтыг зохионо гэж хурлын дараа мэдэгджээ. Хятад улс энэ талаар итгэл дүүрэн байна гэж Ши Жиньпин хэлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе