• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Францын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-16 16:28:35

      16-нд Brisbane-д Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Холландетэй уулзав.

      Ши Жиньпин, хоёр тал Хятад Францын харилцааны хөгжлийн идэвхтэй байдлыг үргэлжлэн хэвээр хадгалж, стратеги, банк санхүү, нийгэм соёл зэрэг харилцаа хамтын ажиллагааны механизмын гүйцэтгэх үүргийг сайтар ашиглаж, бодитой хамтын ажиллагаа, нийгэм соёлын солилцоог ахиулж, баялаг үр дүнд хүрэх ёстой. Францын талтай хамт, Африкийн орнуудын Эбола вирусын тархалттай тэмцэхэд тусалж, Францын талаас 2015 оны НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурлыг зохион байгуулж, нааштай үр дүнд хүрэхийг дэмжинэ гэжээ.

      Холланде, Эбола вирусын тархалттай тэмцэх, Африкийн хөгжил, Ираны цөмийн асуудал, терроризмын эсрэг асуудлаар Хятадын талтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Францын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе