• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-16 15:52:17

          Синьхуа Агентлагийн мэдэээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Брисбанд Бразилын ерөнхийлөгч Роуссефтай уулзсан байна.

          Ши Жиньпин, Хятадын тал Бразилын талтай олон механизмын дунд зохицуулалт болж хамтран ажиллаж, БРИКС-ын орнуудын нягтрал хамтын ажиллагааг түлхэн ахиулж, цаг уурын өөрчлөлт зэрэг сорилтыг хамтдаа зохицуулахад бэлэн байна. Ирэх жил Бээжинд болох Хятад Латин Америкийн чуулга уулзалтын анхны сайд нарын хурлыг Бразилын тал дэмжихийг хүсэж байна. Би тантай харилцаа холбоогоо баталж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

          Роуссеф, Бразилын тал дарга Ши Жиньпиний Бразил Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх санаачилга, Хятадын авч байгаа үнэн бодит арга хэмжээг маш их хүндэтгэж байна. Хоёр талын нефть, хий, шинэ эрчим хүч, хиймэл дагуул, мэдээлэлжүүлэлтийн техник зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Бразилын тал хүсэж байна. Хятадын тал Бразилын хурдны төмөр замын бүтээн байгуулалтанд оролцохыг сайшааж байна. Улам түргэн "хоёр тэнгисийг холбосон төмөр зам"-ын ажлын хэсэг байгуулж, холбогдох ажлыг эхлүүлэхийг хүсэж байна. Латин Америк Хятадын хамтын ажиллагааг ахиулахад Бразил бэлэн байна гэжээ.      \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе