|
|
||
15-нд Австралийн Брисбанд Хорийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд оролцож, "Инновац хөгжлийг ахиулж, нэгдсэн өсөлтийг биелүүлье" сэдвээр чухал үг хэлэв. Тэрээр, эдийн засгийн өөрчлөлтийг ахиулах хөгжлийн түнш болж, бүх талаар хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн, дэлхийн эдийн засгийн үеэлийн чанартай сэргэлтээс тогтвортой өсөлт өөд шилжүүлэх санаачилга гаргав. Хятад улс эдийн засгийн өсөлтийн хандлагыг баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахад улам их хувь нэмэр оруулна гэж Ши Жиньпин онцлов.
Дээд хэмжээний уулзалт эдийн засгийн өсөлт, ажлын байраар хангах, эрсдэлээс хамгаалах уриан дор зохиогджээ. Ши Жиньпин, өдгөө бидний гол үүрэг бол макро эдийн засгийн бодлогод өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зохицуулан, эдийн засгийн эрсдэлийг бууруулж, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, банк санхүүгийн тогтвортой байдал, худалдааны хөгжил, ажлын байрны хангалт, иргэдийн амьдралыг сайжруулах явдал болно гэв.
Тэрээр, Хорийн бүлэг дараах 3 талаар хичээн ажиллахыг санал болгов. Нэгд, хөгжлийн арга хэлбэрийг шинэтгэх, Хоёрт, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг буй болгох, Гуравт, дэлхийн эдийн засгийг улам хөгжүүлэх.
Хятад, Америк, Австралийн хамтын хүчин чармайлтаар "Хорийн бүлгийн удирдагчдын Эболагийн тархалттай тэмцэх Брисбаны мэдэгдэл"-ийг хурлаас гаргаж, улс орнуудын гаргасан хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |