|
|
||
Монголын оюутны хятад дуу дуулаачдын 3-р тэмцээн 16-ны өдөр Улаанбаатар хот дахь Монголын Хүүхдийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Хятадын Күнзийн төв институт санаачилж, МУИС-ын Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Монголын Дуу Хоолой Радио зохион байгуулж, Хятад Монголын соёл боловсролын сан, Хятадын Банкны МУ-дахь төлөөлөгчийн газрын дэмжсэн энэ тэмцээний эхний шатанд 70 гаруй оюутан оролцож, түүний дотроос 16 оюутан шалгаран сүүлчийн шатны тэмцээнд авьяас чадвараа сорьсон юм.
Тэмцээний дүнд ШУТИС-ын Оюутан Ариунзаяа 1-р байр эзэлж, Отгонтэнгэр Их Сургуулийн оюутан Болор, Их Засаг Их Сургуулийн оюутан Мөнхжаргал, МУИС-ын оюутан Анужин 2-р байр, Улаанбаатарын Их сургуулийн оюутан Энхсаруул, Боловсролын Их Сургуулийн оюутан Ариунзаяа, МУИС-ын оюутан Жаргалмаа, МУИС-ын оюутан Далайцэцэг, Улаанбаатарын Их Сургуулийн Цэнгүүн нар 3-р байр эзэлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |