|
|
||
16-нд Австралийн Брисбенд Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалтаа өндөрлөж, албан мэдэгдэл гаргав. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх нь өнөөгийн тэргүүн үүрэг зорилт мөн гэж албан мэдэгдэлд онцолжээ.
Албан мэдэгдэлд, зарим голлох эдийн засаг эрчтэй өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. Бүс нутгуудын эдийн засгийн өсөлт тэнцвэргүй, ажлын байрны эрэлт хэрэгцээг хангахад бэрхшээлтэй байна. Санхүүгийн зах зээл болон бүс нутгийн улс төрийн хурцадмал байдал зэрэг эрсдэл оршсоор байна гэжээ.
Албан мэдэгдэлд, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн өсөлт, уян хатан чанарыг нэмэгдүүлэн, эдийн засгийн эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг буй болгохын тулд илүү хичээж ажиллахаа G20-ын удирдагчид илэрхийлсэн байна. Энэ оны G20-ын уулзалтаар ирээдүйн 5 жилд бүгд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2 хувиас дээш өсгөх төлөвлөгөө гаргажээ. Энэ нь дэлхийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүрэлцээ муутай байдлыг зохицуулж, улмаар эдийн засгийн өсөлтийг ахиулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өөд татахад маш чухал гэж удирдагчид үзсэн байна.
Дээд хэмжээний уулзалтанд удирдагчид "Дэлхийн дэд бүтцийн санаачилга"-ыг сайшааж, олон нийтийн болон хувийн байгууллагууд дэд бүтцийн бүтээн байгуулалтанд чанартай хөрөнгө оруулалт хийхийг ахиулсан байна. Санаачилгын хэрэгжилтийг баталгаажуулахын тулд, олон улсын дэд бүтцийн төв байгуулж, засгийн газар, хувийн байгууллага, хөгжлийн банк, бусад олон улсын байгууллагад мэдлэг хуваалцах индэр болон сүлжээ хангахыг удирдагчид зөвшөөрчээ.
Албан мэдэгдэлд, зардлыг бууруулах, гаалийн үйл явцыг хялбарчлах, хяналтын дарамтыг хөнгөлөх замаар худалдааг ахиулах, шинэчлэлт, өрсөлдөөний инновацийг урамшуулан дэмжих, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх замаар худалдааг нэмэгдүүлэхийг онцолсон бөгөөд сайшаан дэмжсэн байна.
Арга хэмжээ авч, банк болон банкны бус хоорондын эрсдэлийг бууруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг чангатгахад мөн чухал ажлуудыг гүйцэтгэх ёстой гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Албан мэдэгдэлд, удирдагчид өдгөө олон улсын татварын системийн эрх тэгш байдлыг баталгаажуулах, татварын хяналт удирдлагыг эрчимжүүлэх, хил дамнан татвараас зайлсхийх үйлдэлд цохилт өгөх арга хэмжээ авч байна. Түүнчлэн авилгын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөр батлав. Дэлхийн эдийн засгийн байгууллагууд үр ашиг, төлөөлөх чадвараа улам нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг сайтар тусгах ёстой. Шинэ зах зээлийн орнууд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дэх төлөөлөх байр сууриа өсгөхийг дэмжиж байна. Хоёр талт, бүс нутгийн болон олон талт худалдааны хэлэлцээрийн харилцан нөхөх, ил тод байдлыг баталгаажуулахын төлөө хичээж ажиллана гэжээ.
Албан мэдэгдэлд мөн уур амьсгалын өөрчлөлт, эболагийн тархалт зэрэг асуудал хөндөгдсөн байна.
\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |