• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Тони Абботт нар хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-11-17 17:22:02

      17-нд Канберрад Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн Ерөнхий сайд Тони Абботтой хэлэлцээ хийж, хоёр орны удирдагчид Хятад, Австралийн харилцааг Хятад, Австралийн бүх талын стратегийн түншийн харилцаанд дэвшүүлэхээр шийдсэн бөгөөд Хятад, Австралийн чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээг бодитоор дуусгасныг мэдэгдэв.

      Ши Жиньпин, Хятад, Австрали бол Ази, Номхон далайн бүс нутгийн чухал орнууд юм. Хоёр тал хамтдаа Хятад, Австралийн харилцааг бүх талын стратегийн түншийн харилцаа болгосон явдал бол аяндаа бүтсэн үр дүн мөн. Хоёр тал түүхэн гараанаас харилцаа солилцоогоо өргөтгөж, яриа хэлцлээ нэмэгдүүлж, харилцан хүндэтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмэнд улам сайн ач тус бүтээж, бүс нутаг түүнчлэн дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулах ёстой юм гэв.

      Тони Абботт, Ши Жиньпин дарга Австралид айлчилсан нь түүхэн ач холбогдолтой. Хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосон нь Австрали, Хятадын харилцаа шинэ шатанд ахисныг харуулж байна. Хятадын шинэчлэлт нээлтийн ололт амжилтыг Австралийн тал бахдан биширч байна. Харилцан хүндэтгэсэн, найрсаг, харилцан ашигтай үндсэн дээр Хятад улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.

      Ши Жиньпин, Хятад, Австрали сүүлийн үед хоёр талт чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээг бодитоор дуусгасан явдал бол Хятад, Австралийн эдийн засаг, худалдааны харилцааны баярлууштай том үйл хэрэг юм. Хоёр тал харилцан бие биенийхээ анхаарч буй асуудлыг ажил хэрэгчээр зохицуулж, ашиг тус тэнцвэртэй байхыг тусган харуулсан чанартай, өндөр төвшний хэлэлцээр болсон юм. Эрчим хүч, нөөц баялгийн салбарт, хоёр тал дан ганц бараа бүтээгдэхүүний худалдааны хэлбэрээс давж, дээд, доод шатны нэгдмэл хамтын ажиллагааг ерөнхийд нь ахиулж, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эмхлэн байгуулсан гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе