• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Косгроветэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-17 15:29:04

      17-нд Канберра хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн амбан захирагч Сир Петер Жон Косгроветэй уулзав.

      Уулзалтын өмнө, Амбан захирагчийн ордны өмнөх зүлгэн дээр, Косгрове, Ши Жиньпин даргад зориулан сүр далайцтай угтах ёслол хийв. Ёслолын дараа Ши Жиньпин дарга Косгроветэй найрсаг дотноор ярилцсан байна.

      Ши Жиньпин Австралид төрийн айлчлал хийж байгаа явдалд Косгрове ард түмнийхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлж, Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны харилцааны хөгжлийг дорвитой ахиулж, хоёр ард түмэнд аз жаргал авчирна гэдэгт бат итгэж байна гэжээ.

      Ши Жиньпин, ирэх маргаашийн хувьд, Хятад Австралийн харилцааны ирээдүй гэгээн саруул юм. Хятадын тал хоёр армийн харилцааг хөгжүүлэхийг машид чухалчилж, дээд давхаргын харилцан айлчлал, цэргийн хамтарсан сугуулилт, батлан хамгаалах зөвшилцөл зэрэг хэлбэрээр дамжин Хятад Австралийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэжээ.

      Косгрове, Хятад Австрали хоёр армийн солилцоо хамтын ажиллагаа олширч, цэргийн хамтарсан сургуулилт өрнүүлж буйг хараад их баяртай байгаа. Хятадын цэрэг дайчид сүр жавхлан төгс учир надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Миний бие Австрали Хятадын харилцаанд итгэл төгс байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе