|
|
||
17-нд Австралийн нийслэл Канберра хотод Хятад улсын дарга Ши Жиньпин, Австралийн ерөнхий сайд Тони Аббот нар хэлэлцээр хийж, Хятад Австралийн чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээрийг бодитоор дуусгавар болгосныг хоёр тал хамтаар нотлов.
Уулзалтын дараа, Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн, Австралийн худалдаа, хөрөнгө оруулалтын яамны сайд Андрев Роб нар хоёр орны засгийн газрыг төлөөлж, Хятад Австралийн чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээрийг бодитоор дуусгавар болгосон тухай мэдэгдэлд гарын үсэг зурав. Энэ үеэр хоёр орны удирдагч хамт байлцав. 2005 оны 4-р сард Хятад Австралийн чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээр эхэлсэн юм. Хятад БНСУ-ын чөлөөт худалдааны гэрээний дараа, Хятад улс Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн чухал цогцтой чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээрийг тал бүрээр, өндөр төвшинд хэлэлцэж дуусгасан нь энэ юм.
Хэлэлцээрийн үр дүнгийн дагуу, нээлттэй төвшний хувьд, Австрали нь Хятадын бараа бүтээгдэхүүнийг гааль татвараас чөлөөлж, Хятад улс ч Австралийн ихэнх бараа бүтээгдэхүүнийг гааль татвараас чөлөөлөх юм. Үйлчилгээний салбарт, хоёр тал олон байгууллага нэгжийг хамарсан, өндөр төвшинд нээлттэй байхаа харилцан амлав. Хөрөнгө оруулалтын салбарт, хоёр тал гэрээ хүчинтэй болсон өдрөөс эхлэн харилцан ашигтай хамтран ажиллахын зэрэгцээ аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хяналт шалгалтын саадыг ихэд бууруулж, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зах зээлжих боломж, урьдчилан таамаглах нөхцөл, ил тод байдлыг нэмэгдүүлэх юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |