• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Австралийн их хуралд лекц уншив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-17 17:09:43

    11-р сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн Холбооны Улсын Их Хуралд "Хятад Австралийн хөгжлийн ирээдүйг цогцлоож, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах" сэдвээр илтгэл тавьж, Хятадын энх тайван хөгжлийн зам болон Ази-Номхон далайн бүсийн бодлогыг танилцуулан, хоёр орон хамтдаа Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны ирээдүйг цогцлоож, Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн шинэ түүхийг бичих ёстой гэдгийг онцлов.

    Тэрээр, Хятадын ард иргэд Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын хүсэл мөрөөдлийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Хятад улс бол 1 тэрбум 300 сая хүн амтай их гүрэн. Хүн болгон энэ их гүрний бүх зүйлд анхаарал хандуулж байна. Энэ талаар миний бие өөрийн санал бодлоо дуръя гэж бодож байна.

    Нэгт, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй урагшлах болно. Хоёрт, Хятад улс нийтлэг хөгжлийг баримтлан, үзэл баримтлалаасаа гуйвахгүй. Гуравт, Хятад улс Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогоо эрс баримтлах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе