• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Зеландад Хятадын соёлын арга хэмжээ болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-17 17:12:41

      "Хятадын тухай ойлгох - Шинэ Зеланд дахь аялал" соёл хүмүүнлэгийн арга хэмжээ 11-р сарын 9-16-нд Шинэ Зеландын Окланд, Веллингтон, Крайстчерч зэрэг томоохон хотуудад зохиогдож, тухайн нутагт Хятадын соёлын халуун уур амьсгал авчрав.

    "Хятадын тухай ойлгох" иж бүрэн арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Хятадаас Шинэ Зеландад суугаа элчин сайдын яам, Хятадаас Окландад суугаа ерөнхий консулын газар хамтран зохион байгуулж, фото зургийн үзэсгэлэн, бодит үзүүлбэр, циркийн тоглолт зэрэг арга хэлбэрээр Шинэ Зеландын иргэдэд Хятадын соёлыг олон талаар, олон өнцгөөс танилцуулж, тус улсын олон салбарынхнаас өндөр үнэлгээ авсан байна.

    Түүнчлэн, Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба Шинэ Зеландын олон хотод Хятадын номын үзэсгэлэн зохиож, Хятадын сэдэвт 30 мянга шахам төрлийн номыг Шинэ Зеландын олон газрын номын дэлгүүр, бусад холбогдох газруудын үзэсгэлэнд тавьсан байна.  \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе