• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Австралийн Хөдөлмөрийн намын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-17 20:10:46

        17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Канберрад Австралийн Хөдөлмөрийн намын дарга Билл Шортентой уулзлаа.

        Ши Жиньпин Австралийн Хөдөлмөрийн намын Хятад Австралийн харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, "Хөдөлмөрийн нам бол хоёр орны харилцааг нээгч бөгөөд идэвхтэй хөгжүүлэгч юм. Тус намыг засгийн эрхийг барьж байх үед хоёр орон дипломат харилцаа болон стратегийн түншлэлийн харилцааг тус тус байгуулсан билээ. Шортен даргын удирдлагаар Хөдөлмөрийн нам Хятад улсад ээлтэй, найрсаг бодлогоо идэвхтэй үргэлжлүүлнэ хэмээн итгэж байна. Хятадын тал тус намтай харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа хөгжүүлэхэд бэлэн" гэж онцлов.

        Билл Шортен хэлэхдээ, Хөдөлмөрийн нам Австрали Хятадын харилцааг улам бүр хөгжүүлэхэд зүтгэл гаргахад бэлэн байна гэлээ.
Ван Хүнин, Жя Жаньшү, Ян Жечи нар уулзалтад байлцав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе