• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-17 16:27:49

    16-нд Австралийн Брисбан хотод Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт өндөрлөв. Хурал өндөрлөх үеэр "хамтарсан албан мэдээ" гаргав. Мөн "Брисбаны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталснаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, ажлын байрны хангалтыг нэмэгдүүлэх, худалдааг чөлөөлөх талаар 1000 гаруй төрлийн арга хэмжээ авах санал дэвшүүлсэн байна.

    Эдийн засгийн өсөлт, ажлын байрны хангалтыг ахиулж, амьдралын хүчээр хөгжилтэй дэлхийн эдийн засгийг байгуулж, олон улсын байгууллагыг эрчимжүүлэх нь энэ оны Их хорийн дарга орон Австралийн дэвшүүлсэн 3 гол сэдэв юм. Саяхан Брисбанд өндөрлөсөн Их хорийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх 3 сэдвийн дагуу хоёр хоног яаралтай хэлэлцсэн юм. Зохион байгуулагч орон Австралийн ерөнхий сайд Тони Аббот дээд хэмжээний уулзалт дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, хурлаар "Брисбаны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан гэв. Тэрээр, ирээдүйн 5 жилийн хугацаанд улс орнуудын засгийн газар энэ төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх юм бол дэлхийн эдийн засаг өнөөгийн төсөөллөөр 2.1 хувиар нэмэгдэх буюу 2 триллион ам доллар гаруйг үйлдвэрлэж, олон сая ажлын байр гарах болно гэв.

    Эдийн засгийн өсөлт, ажлын байрны хангалтыг ахиулахын тулд хурлын удирдагчид дэд бүтцийн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулахаар тохиролцов. Австралийн ерөнхий сайд Тони Аббот, "Бид дэлхийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын санаачилга гаргасан нь ирээдүйн 15 жилийн хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалтын 70 триллион ам долларын дутагдлыг зохицуулахын төлөө юм. Санаачилгыг ажиллуулах гол механизм нь Сиднейд төвтэй "Олон улсын дэд бүтцийн төв" юм. Энэ төвийг улс орнуудын засгийн газар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамтаар хөрөнгө оруулж байгуулах болно " гэв.

    Өнөө Америкийн эдийн засаг эрчтэй сэргэж байна, Хятадын эдийн засаг 7 хувийн хурдаар өсөж байна. Хятад Америкийг дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн гол хүчээр үзэж байна. Иймээс Хятад Америк хоорондын хөдөлгөөнийг дэлхий нийт анхааралдаа авч байна. Дээд хэмжээний уулзалт өндөрлөх үед хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Америк Хятад өдгөө хамтын ажиллагааны салбараа улам өргөтгөж байна гэжээ.

    Тэрээр, Бид Хятад улстай худалдаа, аялал жуулчлал, суралцах визийг сонгох хэлэлцээр хийлээ. Энэ нь Америк Хятад хоёр орны аялал жуулчлал, худалдааны ажил үйлсийг хөгжүүлж улам олон ажлын байр гаргах болно. Америк Хятад хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Харин хэлэлцэж буй мэдээлэлжүүлэлтийн техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь Америкт 60 мянган ажлын байр гаргах болно. Энэ удаагийн хуралд Хятад улс Хятадын валютын нөөцийн хэмжээг багтаасан өөрийн эдийн засгийн тоо бүртгэлээ улам ил тод болгохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол юань валютын зах зээл рүү явж байгаа алхам юм. Үүнийг Америк шаардсаар ирсэн гэжээ.

    Худалдааг чөлөөлөх нь Их 20-ын уламжлалт сэдэв юм. Австралийн ерөнхий сайд Тони Аббот хэлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын энэ салбар дахь хэлэлцээр баялаг үр дүнд хүрлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ, Энэ долоо хоногийн сүүлчийн ИХ 20-ын удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалтын худалдааны тухай хэлэлцээр нь баялаг үр дүнд хүрлээ. Бүх дэлхийн худалдааг өргөтгөх нь олон улс, олон орны ард түмэнд шууд ашигаа өгөх юм гэж хуралд оролцсон удирдагчид санал нэгтэй үзжээ. Худалдаа бол өсөлтийн чухал хөдөлгөх хүч юм. Эсвэл өсөлтийн зангилаа хөдөлгөх хүч юм. Худалдаанд тус дөхөм үзүүлэхийн тулд бид улсын дотоодын өөрчлөлт, олон улсын худалдааны механизмыг эрчимжүүлэхийн чухлын тухай авч хэлэлцсэн байна гэжээ.

    Удирдагчдын хурлаар банк санхүүг цаашид тогтвортой болгох бодит арга бодлого авч хэлэлцэн, олон улсын хүрээнд татварын талаар хамтран ажиллаж, хил дамнан татвараас зайлсхийж буй ажиллагаанд цохилт өгч, улс орнуудын засгийн газрын татварын орлогыг баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засгийн байдалд зохицохын тулд дэлхийн эдийн засгийн байгууллагад тохируулалт хийх шаардлагатай гэж удирдагчдын дээд хэмжээний уулзалт нотолжээ. Олон улсын валютын сангийн гишүүдийн нормын тухай өөрчлөлтийн бодлогыг Америк даруй хүлээн зөвшөөрөхийг хурлаас шаардсан байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ч "Хамтарсан албан мэдээ"-нд бичиж оруулав. Америкийн ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ, Өчигдөр "Ногоон цаг уурын сан"-г 3 тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр зарласан. Үүгээр дамжин дэлхийн улс орнуудын цаг уурын өөрчлөлтийг зохицуулж, бохир хийн гаргалтыг багасган, цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулахад тусална. Их 20-ын гишүүд том авто машины эрчим хүч ашиглах үр ашгийг дээшлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ бол бохир хийн гаргалтыг багасгах чухал дэвшил юм. Дэлхийн банк санхүүгийн хямралыг хамтран зохицуулах талаар Их 20-ын гишүүн орнууд том үүрэг гүйцэтгэсэн. Цаашид чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Австралийн ерөнхий сайд мэдэгджээ.

    Ирэх жилийн Их 20-ын удирдагчдын хурлыг Турк улс зохион байгуулж, харин 2016 онд Хятад улс зохион байгуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе