|
|
||
Хятадын ардын банк ба Австралийн нөөцийн банк 11-р сарын 17-нд юаниар тооцоо хийх санамж бичигт гарын үсэг зурав. Дараа нь Сиднейд юаниар тооцоо хийх банкийг тогтоох болно.
Мөн өдөр, хоёр тал юанийн хилийн чанад дахь хөрөнгө оруулагч туршилтын бүсийг Австрали хүртэл тэлэн өргөтгөж, эхний ээлжинд 50 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар болов.
Хятадын төв банкны албан тушаалтан, дээрх тохируулалтаар дамжуулж Хятад Австралийн банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харуулж байгаа бөгөөд хоёр орны аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагын юаниар тооцоо хийхэд ашигтай байж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг ахиулах болно гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |