|
|
||
17-нд, Монгол улсын дунд сургуулийн сурагчдын Хятадын үндэстний бүжгийн анхдугаар тэмцээн Улаанбаатар хот дахь Монголын Хүүхдийн Ордонд амжилт дүүрэн болж өнгөрлөө.
"Үндэстний бүжиг бүжиж , ур чадвараа сорьцгооё" уриатай тус тэмцээнийг Хятадын Күнзийн Төв Институт санаачлан, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн Институт, БНХАУ-ны Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв зохион байгуулжээ.
Тэмцээнд Улаанбаатар хотын Хятад хэлний сургалттай 10 дунд сургуулийн 200 орчим сурагч нийт гоцлол, хамтлаг 29 бүжгээр оролцсоноос, Хүслийн өргөө сургуулийн Б. Цолмон ахлагчтай хамтлагийн "Тогос шувууны бүжиг" 1-р байрыг эзэлжээ. Хятадын олон улсын радиотой хамтран Күнзийн сургалтын танхим ажиллуулж буй Үй Цай дунд сургууль тус тэмцээнд Хятадын онцлогтой 4 бүжиг бэлдэн оролцож, 2-р байранд нэг, шагналт байранд хоёр бүжиг тус тус шалгарав.
\ХОУР-ны сэтгүүлч Дүүрэнжаргал мэдээлэв, Зургийг ХОУР-ны сэтгүүлч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |