|
|
||
11-р сарын 17-ны өдөр Абужа дахь Нигерийн эрүүл мэндийн яаманд Хятад улсаас эболагийн эсрэг тусламжийн бараа хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Хятадаас Нигерид суугаа элчин сайд Гу Шяожэ хэлэхдээ, энэ удаа Хятад улсаас Нигерид 10 сая юанийн өртөг бүхий хамгаалалтын болон ариутгалын эд бараа хандивлав. Энэ бол Хятадын засгийн газрын Африкийн улс орнуудад эболатай тэмцэх ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн нэг хэсэг юм. Энэ нь Хятадаас Африкт үзүүлж байгаа тусламж дэмжлэг, Хятад Нигерийн стратегийн дотно түншийн харилцааны хүрээнд Хятадынт ард түмнээс Нигерийн ард түмэнд үзүүлж байгаа чин сэтгэлийн тусламж юм гэлээ. Хятад улс Африкт Эболагийн эсрэг тэмцэхэд нь зориулан 750 сая юанийн тусламж үзүүлжээ. Үүнд Африкийн 13 орон болон НҮБ, ДЭМБ, АХ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагыг хамарсан байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |