|
|
||
18-нд Бээжин хотноо Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Хятад Оросын засгийн газар хоорондын армийн техникийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19-р хуралд оролцсон, Хятадад айлчилж буй Оросын батлан хамгаалахын сайд Шойгутой уулзлаа.
Ли Кэчян, энэ он гарснаас хойш, Хятад Оросын тэргүүлэгчид олон удаа уулзаж, чухал чухал нийтлэг ойлголтонд хүрлээ. Саяхан болсон Хятад Оросын ерөнхий сайдын 19-р тогтмол уулзалт эерэг үр дүнд хүрлээ. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг харилцан хүндэтгэсэн, энх тэгш, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай суурин дээр байгуулах ёстой. Оросын талтай стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Шойгу, Орос Хятадын харилцаа дэлхий дахинд үр нөлөөтэй, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх нь маш чухал юм. Хятадын талтай армийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийг Оросын тал хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |