• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын Австрали дахь айлчлал үргэлжилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-18 16:55:12

      БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Австралийн Тасмани мужид айлчилжээ. Тэрээр тус мужийн албан захирагчийн ордонд мужийн албан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алан Удар болон мужийн засаг дарга Уилл Ходгман нартай уулзлаа. Ши Жиньпин хэлэхдээ, би  Хятад улс болон Тасмани мужийн найрсаг харилцааны гэрч  юм. Би 2001 онд  Хятадын Фүжянь мужийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Тасмани мужийн засаг дарга, ноён Жим Бэконтай уулзаж байсан юм. Тасмани  болон Фүжянь мужийн хооронд найрсаг харилцаа тогтоод 33 жил болж байна. Энэ хугацаанд хоёр орны орон нутгийн солилцоо, хамтын ажиллагаа ихээр хөгжлөө. Тасмани муж нь Австралийн хамгийн өвөрмөц онцлог бүхий нутаг төдийгүй, Хятад улстай хамтран ажиллах баялаг нөөцтэй юм. Хоёр тал Хятад, Австралийн стратегийн бүх талын түншийн харилцаа тогтоох болон чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг алдалгүй ашиглан, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг хүсэж байна гэжээ.

\Д. Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе