|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 19-нд Шинэ Зеландад төрийн айлчлал хийхээсээ өмнө Шинэ Зеландын "Ниү Зеланд Хералд " сонинд "Хятад Шинэ Зеландын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе" хэмээх нийтлэл гаргав.
Нийтлэлд, 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятад Шинэ Зеландын харилцаа түүхэн чанартай хөгжиж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өргөн гүнзгий хөгжилд хүрч байна. Хоёр орны харилцаа хоёр талын хүрээг давж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна гэжээ.
Одоо Хятад Шинэ Зеланд өөрчлөлт хөгжлийн эрчтэй үедээ байгаа. Хятадын иргэд Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэмцэж, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлтийг өргөтгөн, хуулийн засаглалтай улсыг бүх талаар хөгжүүлж байна. Шинэ Зеланд мөн олон улсад өрсөлдөх чадвараа чармайн нэмэгдүүлж байгаа юм. Манай хоёр орны ашиг сонирхол улам нэгдэж байгаа учраас хоёр тал бүх талаар хамтран ажиллах сайхан боломж, саруул ирээдүйтэй болж байна.
Шинэ нөхцөл байдал Хятад Шинэ Зеландын найрамдал хамтын ажиллагаанд шинэ үүрэг өгч байна. Хоёр орон хамтран ашиг сонирхлыг уялдуулсан шинэ байдлыг буй болгон, хүмүүнлэгийн солилцоог шинээр хөгжүүлж, олон талт зохицуулалтын шинэ давхаргыг дээшлүүлэн, Хятад Шинэ Зеландын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтран цогцлоохоор хичээн зүтгэх ёстой гэж нийтлэлд тэмдэглэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |