|
|
||
"Морин дээрх шүтлэг ба далд ертөнцийн даллага" хэмээх тодотголтой Монь уулын хадан зургаас сэдэвлэсэн БНХАУ, МУ, ОХУ-ын уран бүтээлчдийн хамтрасан "Хадны зургийн хурайлга" олон улсын, тойрон аялах үзэсгэлэн 18-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод нээгдлээ.
Монь уулны хадны зураг бол Бортохойн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 50 мянга гаруй хадны зураг эрт үеийн умард нутгийн үндэстнүүдийн соёл иргэншлийн түүхийг харуулсан зургийн төвлөрөл гэж үнэлэгдсэн байдаг.
Энэ үзэсгэлэнг Му-ын Урчуудын эвлэл, БНХАУ-ын ӨМ-ын Баяннуур хотын Урчуудын нийгэмлэг зэрэг байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд МУ-д гаргасан үзэсгэлэнгийн хугацаа дууссаны дараа ОХУ, БНСУ, Япон зэрэг улс оронд үзэсгэлэн гаргах юм байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |