|
|
||
Жүншинь Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Сиднейд Австралийн Шинэ өмнөд Валес мужийн дарга Байрдтай уулзсан байна.
Ши Жиньпин, Одоо Хятад Австралийн харилцаа түүхэн хамгийн сайн үед байна. Хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн гэрээг дуусгавар болгож, Хятад Австралийн мужийн хариуцлагатай хүмүүсийн солилцоо хамтын ажиллагааны механизм байгуулж буй нь Шинэ өмнөд Валес мужийн хөгжил, Хятад хоорондын хамтын ажиллагаанд өргөн уудам ирээдүйг нээсэн байна. Боломжийг ашиглаж, давуу талаа хөгжүүлж, хоёр орны хөгжлийн стратегийн дагуу, хоёр талын худалдаа, банк санхүү, соёл, гэгээрэл боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхийг та нарт хүсэж байна. Та нарын Хятадад очихыг хүсэж байна, ялангуяа Хятадын баруун бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг хүсэж байна гэж онцолжээ.
Байрд, Бид хоёр орны орон нутгийн харилцааг дэмжиж байна. Хятадтай урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхээр зориг төгс байна гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |