• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад дэлхийн интернет сүлжээний их хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-19 16:00:16

19-нд Жэжян мужийн Үжэньд Дэлхийн Интернет сүлжээний анхдугаар их хурал боллоо. Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай хуралд оролцож үг хэлсэн байна. Ма Кай, Хятад улс одоо иж бүрэн баялаг нийгэмийг байгуулах "хоёр зуун жил"-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх зангилаа үед оршиж байна, энэ цаг үед интернет сүлжээ маш их үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Ма Кай, Хятадын засгийн газар интернет сүлжээний эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Тэрээр, интернет сүлжээний хөгжилд түүхэн боломж тохиож байгаа бөгөөд бас бага бус эрсдэл тулгарч байна гэжээ.

Үүнд холбогдуулан Ма Кай, интернет сүлжээний холбоо байгуулж, интернет сүлжээний эдийн засгийн хөгжлийг ахиулж, интернет сүлжээний техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, интернет сүлжээний аюулгүйн баталгааг биелүүлэх дөрвөн зүйлийн санал дэвшүүлж, олон орон хамтран ажиллаж, солилцоо хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, интернет сүлжээг бүх хүн төрөлхтөнд үйлчлүүлж, дэлхийг улам сайн сайхан болгоё гэжээ.   \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе